Онцлох ишлэл |
|
“Чи бодож л байгаа бол үргэлж томоор бод. ” -Дональд Трамп |
|
|
|
Бондын хөрөнгө оруулалт |
|
Олон улсын бондын зах зээлд гарсан Монгол улсын Засгийн газрын 5 бонд, компанийн 3 бондыг дараах зурагт үзүүллээ. Засгийн газрын бонд болон компанийн бондуудын хугацаа дуусахад 1 жил хүрэхгүй хугацаа үлдээд байгаа ба энэ нь хөрөнгө оруулагчдад богино хугацаанд, эрсдэл бага, ам.долларын өндөр өгөөж хүртэх боломжийг бий болгож байна.
Эрхэм харилцагч, хөрөнгө оруулагч та энэхүү цонх үеийг ашиглаж ам.долларын бондод хөрөнгө оруулалт хийхийг хүсвэл бидэнтэй холбогдоорой.
Жич: Дараах бондуудын өгөөж зах зээлийн хөрвөх чадвараас хамаарч өөрчлөгдөх боломжтой. |
Хөрөнгө оруулалт хийх→ |
|
|
|
|
|
*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно |
МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх жишиг индекс 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) ТОП-20 индекс 36,902.74 нэгжид хүрч, 1.3%-ийн уналттай хаагдлаа. 2023 оны эхний хагас жилд Монгол улсын гадаад худалдааны тэнцэл 3.3 тэрбум ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс 1.9 тэрбум ам.доллароор (2.4 дахин) өсжээ. Харин 2023 оны 6 дугаар сард 472.7 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх сараас 79.8 сая ам.доллароор (20.3%) өссөн байна. Монгол улс БНХАУ-тай 2023 оны эхний хагас жилд 8.6 тэрбум ам.долларын худалдааг хийжээ. Энэ нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 73.0%-ийг эзэлж байна. БНХАУ-д экспортолсон бараа бүтээгдэхүүний 61.4%-ийг чулуун нүүрс, 19.1%-ийг зэсийн баяжмал эзэлж байна. АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: АНУ-ын хөдөлмөрийн зах зээл нягт байгаа хэдий ч инфляцын дарамт буурч байгаа нь хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад эергээр нөлөөлж байна. Шинжээчид 2022 оны сүүл үеэс эхлэн АНУ-ын эдийн засгийг хямралд өртөх өндөр магадлалтайг онцолсоор байсан билээ. Гэвч өнөөгийн нөхцөл байдлаас дүгнэхэд тус улсын эдийн засаг 2023 онд зөөлөн газардах боломжтой болоод байгаа юм. Эдийн засаг зөөлөн газардах хөрөнгө оруулагчдын эерэг хүлээлтийн нөлөөгөөр АНУ-ын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Үнэ цэнтэй ангиллын хувьцаанууд өндөр өсөлтийг үзүүллээ.
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ: Инфляцын түвшин бууралттай байгаа нь бодлогын хүүг өндрөөр өсгөх хүлээлтийг бууруулж улмаар Европын хувьцааны зах зээлийг төлөөлөх индексүүд 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, FTSE 100 индекс 3.1%, STOXX Europe 600 индекс 1.0%-ийн тус тус өсөлттэй хаагдлаа. Фунт стерлингийн ханш ам.долларын эсрэг суларсан нь FTSE 100 индекс 3.1% өсөхөд нөлөөллөө. Учир нь FTSE 100 индекс дэх компаниудын дийлэнх нь ам.доллароор орлого олдог буюу үндэстэн дамнасан компаниуд байгаа юм.
ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Япон улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх индексүүд өнгөрөгч 7 хоногт холимог өгөөжтэй байлаа. Тодруулбал, NIKKEI 225 индекс 0.3%-иар буурсан бол TOPIX индекс 1.0%-ийн өсөлттэй хаагдлаа. Зах зээл тодорхойгүй байдалтай байгаа нь Японы төв банкны 7 сарын 27-28-д болох Мөнгөний бодлогын хуралтай холбоотой байна. Учир нь Японы төв банк Засгийн газрын үнэт цаасны өгөөжийн муруйн хяналтын хязгаараа өөрчилнө гэх хүлээлт буураад байгаа юм.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарч болзошгүй байгаа нь хувьцааны зах зээлд сөргөөр нөлөөлж улмаар 7 хоногт голлох индексүүд уналттай байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 2.2%, CSI 300 индекс 2.0%-ийн тус тус бууралттай байлаа. БНХАУ-ын Дотоодын нийт бүтээгдэхүүн 2023 оны 2-р улиралд 0.8%-ийн өсөлттэй гарлаа. Энэ нь тус улсын 2023 оны эхний улирлын 2.2%-ийн өсөлтөөс буурсан үзүүлэлт болж байна.
|
Дэлгэрэнгүй → |
|
|
|
|
|
*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно |
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ: 2023 оны 7 дугаар сарын 17-ноос 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрүүдэд компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 9,179 ширхэг үнэт цаасыг 917,900,000 төгрөгөөр арилжаалсан байна. ОЛОН УЛСЫН БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ: АНУ-ын 2 жилийн хугацаатай Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) өгөөж өсөж 4.82%-д хүрч хүрлээ. Энэ нь Холбооны нөөцийн сан 7 сарын 25-26-д болох Мөнгөний бодлогын хурлаар бодлогын хүүгээ өсгөж болзошгүй байгаатай холбоотой юм. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.)
|
Дэлгэрэнгүй → |
|
|
|
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК ХК /TDB/ 2023 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАН
|
|
Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) I-р ангилалд бүртгэлтэй Худалдаа Хөгжлийн Банк ХК /TDB/ 2023 оны эхний хагас жилийн тайлангаа танилцууллаа.
Тус компани нь 2023 оны эхний хагас жилд 341.85 тэрбум төгрөгийн хүүгийн орлоготой ажилласан нь жилийн өмнөх мөн үеэс 18.5% өссөн дүн боллоо. Гэвч цэвэр ашиг эхний хагас жилд 92.13 тэрбум төгрөг болж жилийн өмнөх мөн үеэс 38.2%-иар буурсан байна.
Эх сурвалж: МХБ |
|
|
|
|
Монгол улсын засгийн газраас олон улсын зах зээлд арилжаалсан 2028 онд хугацаа нь дуусах "ХҮННҮ" /Mongol 28/ бондын анхны купон төлөгдлөө. Тус бондын купон ам.долларын 8.65% бөгөөд 2023 оны 1-р сард нийт 650 сая ам.доллар татан төвлөрүүлсэн юм.
|
Хөрөнгө оруулалт хийх→ |
|
|
|
Хувьцаат компанийн мэдээ |
|
|
ХААН БАНК ХК /KHAN/ 2023 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАН 📢 |
2023.06.21 |
Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) I-р ангилалд бүртгэлтэй Хаан банк ХК /KHAN/ 2023 оны эхний хагас жилийн тайлангаа танилцууллаа.
Тус компани нь 2023 оны эхний хагас жилд 945.61 тэрбум төгрөгийн хүүгийн орлоготой ажилласан нь жилийн өмнөх мөн үеэс 45.8%, цэвэр ашиг 272.03 тэрбум төгрөгт хүрсэн нь 21.1% тус тус өссөн үзүүлэлт боллоо. |
Дэлгэрэнгүй |
АПУ ХК (APU) 2023 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАН 📢 |
2023.06.20 |
Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) I-р ангилалд бүртгэлтэй АПУ ХК (APU) 2023 оны эхний хагас жилийн тайлангаа танилцууллаа.
Тус компани нь 2023 оны эхний хагас жилд 517.88 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан нь жилийн өмнөх мөн үеэс 32.4% өссөн дүн боллоо. Гэвч цэвэр ашиг эхний хагас жилд 71.67 тэрбум төгрөг болж жилийн өмнөх мөн үеэс 12.7%-иар буурсан үзүүлэлттэй байна.
Борлуулалтын орлого өссөн хэдий ч цэвэр ашиг бууралттай гарахад борлуулалт, маркетингийн зардал, ерөнхий ба удирдлагын зардал болон санхүүгийн зардал ихээр нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. |
Дэлгэрэнгүй |
|
|
|